НЭЭЛТИЙН МОНГОЛ КИНО БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА!

Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино наадам (УБОУКН) 2022 оны 10 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
“Улаанбаатар” Олон Улсын Кино наадмыг Монгол кино эсвэл Монгол-гадаадын хамтарсан кино бүтээлээр нээдэг уламжлалтай билээ. Энэ хүрээнд кино найруулагч, уран бүтээлчид та бүхнийг нээлтийн киноны сонгон шалгаруулах уралдаанд урьж байна.
Нээлтийн киногоор сонгогдсон бүтээл нь УБОУКН-ын үеэр Дэлхийн нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болохын зэрэгцээ олон улсын найруулагч, продюсер, кино наадам зохион байгуулагчдад танилцуулагдах болно.
- Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх.
- Кино нь 2020-2021 онд бүтээгдсэн, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино байна. Нээлтээ хийгээгүй бол давуу талтай.
- Англи хадмал орчуулгатай байх.
- Киног Монголын болон олон улсын шүүгчдэд үзүүлж, шалгаруулах зорилгоор com болон бусад интернет платформд байршуулсан байх.
- УБОУКН-ын нээлтийн киногоор нэг киног сонгоно.
- Сонгон шалгаруулалтыг наадмын уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч, хөтөлбөр боловсруулагч, зөвлөхүүдээс бүрдэх баг гүйцэтгэнэ.
- Уралдааны эцсийн дүнг 2022 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр уран бүтээлчдэд мэдэгдэнэ.
- Уран бүтээлч нь наадмын mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн, 2022 оны 8 дугаар сарын 31-ний дотор илгээнэ.
- Өргөдлийн маягт болон маягтын дагуу бүрдүүлэх материалаас үндэслэн бүртгэл баталгаажин, бүтээлийг сонгон шалгаруулалтад оролцуулна.
Монголын Урлагийн Зөвлөл
Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,
Дельта төвийн 4 давхар, 402 тоот
Утас: 319017, 319015