skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
“Улаанбаатар” олон улсын XV кино наадмын Нээлтийн кино бүтээлийн уралдаанд урьж байна

Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Монголын үндэсний кино урлагийн зөвлөл (КУЗ) хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохиогдох 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 9-р сарын 18-23-нд Улаанбаатар хотноо болно.

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой уг наадмын хүрээнд “Улаанбаатар” олон улсын кино наадмын Нээлтийн кино бүтээлийн уралдааныг зарлаж байна.

Наадмын Нээлтийн киногоор шалгарсан бүтээл тус наадмын хүрээнд дэлхийн нээлтээ хийх ба олон улсын кино наадам зохион байгуулагч, найруулагч, продюсер нарт танилцуулагдаж, олон нийтэд толилуулах бүрэн эрхээр хангагдана.

УБОУКН-ын нээлтийн кинонд тавигдах шаардлага:
  • Нээлтийн киноны шалгаруулалтад нээлтээ хийгээгүй, шинэ, бүрэн хэмжээний, монгол уран сайхны кино бүртгүүлэх боломжтой.
  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх
  • Англи хэлээрх хадмалтай байх
Сонгон шалгаруулалт:
  • Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөлийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2023 оны 9-р сарын 5-нд зарлана.
Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?
  • Уран бүтээлч нь наадмын цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг 2023 оны 8-р сарын 20-ны дотор бөглөн илгээнэ.
  • Кино бүтээлийг Монголын урлагийн зөвлөлийн байранд (Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж, “Дельта” төвийн 4-р давхар, 402 тоот) дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө.
  • Өргөдлийн маягт, бүрдүүлэх материал, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Монголын Урлагийн Зөвлөл
Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,
Дельта төвийн 4 давхар, 402 тоот
Утас: 319017, 319015

Уралдааны өргөдлийн маягтыг баруун талд байгаа линкээр орж бөглөнө үү!

Back To Top