skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
Монгол киноны уралдаанд оролцохыг урьж байна!

Нийслэлийн соёл урлагийн газраас санаачлан, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), Монголын үндэсний кино урлагийн зөвлөл (КУЗ) хамтран, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохиогдох 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 10-р сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болно.

Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой уг наадмын хүрээнд “Монгол кино уралдаан”-ыг зарлаж байна.

Тус уралдаанд уран сайхны кино хүлээн авах ба уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс “Монгол кино хөтөлбөр”-т олон нийтэд толилуулах бүтээлүүдийг шалгаруулна. Дараах төрөл тус бүрд нэг шилдэг бүтээлийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна. Үүнд:

  • Шилдэг найруулга
  • Шилдэг гол дүр
  • Шилдэг туслах дүр
  • Шилдэг зураглаач
  • Шилдэг зураач
  • Шилдэг зохиол
  • Шилдэг хөгжим
  • Шилдэг эвлүүлэг
  • Шилдэг дууны найруулга
  • Шилдэг орлон тоглогч
  • Шилдэг нүүр хувиргагч
Өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага
  • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд нийцсэн, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх
  • 2022 оны 8-р сарын 20-ноос 2023 оны 8-р сарын 20-ны дотор бүтээгдсэн байх
  • Англи хэлээрх  хадмалтай байх
Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Монголын урлагийн зөвлөлийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2023 оны 9-р сарын 5-нд зарлана.

Бүрдүүлэх материал болон өргөдлийн маягт
  • Уран бүтээлч нь наадмын ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2023 оны 8-р сарын 20-ны дотор илгээнэ.
  • Киноны 1 хувь (DVD болон бусад файл хэлбэрээр МУЗ-ийн байранд авчирч өгнө)
Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?
  • Өргөдлийн маягтыг 2023 оны 8-р сарын 20-ны дотор илгээх ба кино бүтээлийг Монголын урлагийн зөвлөлийн байранд (Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж, “Дельта” төвийн 4-р давхар, 402 тоот) дурдсан хугацаанаас өмнө авчирч өгнө.
  • Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Монголын урлагийн зөвлөл ТББ
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жуулчны гудамж,
Дельта төвийн 4 давхар, 402 тоот
Утас: 319017, 319015

Уралдааны өргөдлийн маягтыг баруун талд байгаа линкээр орж бөглөнө үү!

Back To Top