skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАВТАЙ МОРИЛНО УУ

Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 10-р сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна.

  • XV “Улаанбаатар” ОУКН-ын онцлох орноор Швейцар улс сонгогдсон бөгөөд энэ хүрээнд Швейцарын кино уран бүтээлчдийн шилмэл гурван бүтээл хүрнэ.
  • “Улаанбаатар” кино наадам Локарногийн олон улсын наадамтай цөөнгүй жил үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн бол энэ жилээс Швейцар улсын Ньон хотод жил бүр зохиогддог Visions du Réel олон улсын баримтат киноны наадамтай хамтран ажиллахаар болсон. Иймээс баримтат киноны төрлөөр олон жил уран бүтээл туурвиж, төсөл хэрэгжүүлж ажилласан, олон улсын туршлагатай мэргэжилтнүү “Улаанбаатар” кино наадамд оролцох юм.
  • “Монгол кино уралдаан”-д урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсныг өргөтгөж, нийт 11 төрөлд шагнал хүртээхээр боллоо.
  • УБОУКН-ын олон улсын хөтөлбөр дэлхийн тэргүүлэх кино наадмуудад шилдгээр нэрлэгдсэн бүтээлүүдийг толилуулдаг. Энэ жил мөн дэлхийн кино урлагийн чиг хандлагын илэрхийлэл болсон 10 бүтээлийг хүргэнэ.
  • Кино үзвэрээс гадна олон улсын кино форум, “Авдраа уудал” кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

Кино сонирхогч та бүхнийг “Улаанбаатар” олон улсын кино наадамд урьж байна.

"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ 2023
Back To Top