skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
  • Монгол хэл
  • English
  • 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын Нээлтийн монгол кино бүтээлийн уралдаанд урьж байна!

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2021 оны 10-р сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг Монгол кино эсвэл Монгол-олон улсын хамтарсан кино бүтээлээр нээдэг уламжлалтай билээ. Энэ хүрээнд кино найруулагч, уран бүтээлчид Та бүхнийг “Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киног сонгон шалгаруулах уралдаанд урьж байна.

    Нээлтийн киногоор сонгогдсон бүтээл нь УБОУКН-ын үеэр Дэлхийн нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болохын зэрэгцээ олон улсын найруулагч, продюсер, кино наадам зохион байгуулагчдад танилцуулагдах болно.

    УБОУКН-ын нээлтийн кинонд тавигдах шаардлага:
    • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжил, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байх.
    • Кино нь 2020-2021 онд бүтээгдсэн, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино байна. Нээлтээ хийгээгүй бол давуу талтай.
    • Англи хадмал орчуулгатай байх.
    • Киног Монголын болон олон улсын шүүгчдэд үзүүлж, шалгаруулах зорилгоор com болон бусад интернет платформд байршуулсан байх.
    Сонгон шалгаруулалт:
    • Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, Урлагийн Газар болон Наадмын уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч, хөтөлбөр боловсруулагч, зөвлөхүүдээс бүрдэх баг гүйцэтгэнэ.
    • УБОУКН-ын Нээлтийн киногоор нэг киног сонгоно.
    • Уралдааны эцсийн дүнг 2021 оны 10-р сарын 08-ны өдөр уран бүтээлчид утсаар мэдэгдэнэ.
    Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?
    • Уран бүтээлч нь уралдааны өргөдлийг маягтыг бөглөн, 2021 оны 10-р сарын 01-ний өдрийн дотор илгээнэ.
    • Өргөдлийн маягт болон маягтын дагуу бүрдүүлэх материалаас үндэслэн  бүртгэл баталгаажин, бүтээлийг сонгон шалгаруулалтанд оролцуулна.
    • Уралдааны эцсийн дүнг 2021 оны 10-р сарын 08-ны өдөр уран бүтээлчид утсаар мэдэгдэнэ.
    Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

    Монголын Урлагийн Зөвлөл
    Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,
    Дельта төвийн 4 давхар, 402 тоот
    Утас: 319017, 319015

    Уралдааны өргөдлийн маягтыг баруун талд байгаа линкээр орж бөглөнө үү!

    Back To Top