Skip to content
+976-11-319017 info@ubiff.mn

Та бүхнийг 17 дахь удаагийн УЛААНБААТАР олон улсын кино наадмын “Хангарди” Монгол киноны уралдаанд кино бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл Arts Council of Mongolia, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл Mongolian National Film Council хамтран 17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2025 оны 10 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Нээлтийн кино, “Хангарди” монгол киноны уралдаан, “Үзэхийн хязгаар” сонгодог бүтээлүүдийн үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны киноны үзвэр, “Залуу үзэгч” хөтөлбөр гэсэн үндсэн хэсгүүдтэй байна.
“Хангарди” монгол киноны уралдаанд уран сайхны болон баримтат бүрэн хэмжээний кино бүтээлүүдийг хүлээн авах ба шилдэг 3 киног наадмын үеэр олон нийтэд толилуулна.
Мөн уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс дараах төрөл тус бүрд нэг шилдэг бүтээл, уран бүтээлчийг шалгаруулж цом, мөнгөн шагнал, өргөмжлөл гардуулна.
Уран сайхны кино төрөлд:
1. Шилдэг уран сайхны кино
2. Шилдэг найруулагч
3. Шилдэг зохиолч
4. Шилдэг продюсер
5. Шилдэг зураглаач
6. Шилдэг зураач
7. Шилдэг эрэгтэй гол дүр
8. Шилдэг эмэгтэй гол дүр
Баримтат кино төрөлд:
9. Шилдэг баримтат кино
Уралдаанд ирүүлэх кино бүтээлд тавигдах шаардлага:
🎥Кино нь бүрэн хэмжээний уран сайхны эсвэл баримтат кино байх
🎥Кино нь Монгол эсвэл олон улсын кино найруулагчийн бүтээсэн Монголын тухай кино байх
🎥2024 оны 9 дугаар сарын 01-нээс 2025 оны 9 дугаар сарын 01-ний дотор бүтээгдсэн байх
🎥Дэлхийн нээлтээ хийсэн байж болно
🎥Кино нь урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд чанартай бүтээл байх
🎥Англи хэлний хадмал орчуулгатай байх
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл, Монголын Урлагийн Зөвлөл болон чөлөөт уран бүтээлчдийн төлөөлөл бүхий ажлын хэсгээс томилсон шүүгчдийн баг хийнэ. Сонгон шалгаруулалтын эцсийн дүнг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олон нийтэд зарлана.
Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?
🎥Та бүтээлээ https://forms.gle/o4fWePPfXeVA2Gor9 холбоосоор болон www.ubiff.mn цахим хуудсанд байршуулсан уралдааны өргөдлийн маягтыг бөглөн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор илгээнэ.
🎥Шүүгчид үзэх боломжтойгоор киноны линкийг Vimeo эсвэл бусад платформд дээр байршуулж ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд файлаар авчирч өгнө.
🎥Өргөдлийн маягтыг бөглөж, киноны нэг хувийг хүлээлгэн өгсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.
Наадмын дэлгэрэнгүй мэдээллийг 11-319015 дугаар, www.ubiff.mn хуудас, https://www.facebook.com/UBIFF хаяг болон info@ubiff.mn -ээс авна уу.
Back To Top