skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
  • Монгол хэл
  • English
  • Кино наадмын хөтөлбөр бэлэн боллоо.

    Удаан үргэлжилсэн тусгаарлалт, хөл хорионы дараа энэхүү хөтөлбөрийг боловсруулах нь нэн таатай байлаа. Мөн та бүхэнтэй кино театрт уулзан хамтдаа аялах боломж нээгдсэн нь зохион байгуулагч бидний хувьд давхар баяр юм!

    Өнгөрсөн олон сарын хил хязгаарлалт, тусгаарлалт, хувийн зохицуулалт, харилцааны үнэ цэнийг ухаарсан хугацаанд орхигдсон бүхнийг нөхөхийн тулд бид, хоёр дахин хичээн чармайж ажиллаа. Энэ бол бидний олон улсын тодотголтой болсноос хойших 8 дахь удаагийн наадам билээ. Та бүхэн манай хөтөлбөрт бэлэн гэж найдаж байна.

    Кино ертөнц биднийг ямагт аялалд урин дуудаж байдаг. Ялангуяа, өнгөрсөн жилийн хугацаанд бид хаа нэгэн өөр газар очихыг их мөрөөдлөө. Яг л энэ жилийн киноны дүрүүд шиг. Филипп Юрьев найруулагчийн Халимч Хүү (17дахь удаагийн Венецийн кино наадмын “Шилдэг Найруулагч”-ийн шагналт) дэлгэцээр харсан Берингийн хоолойн цаанаас мэндчилэх дурлалт бүсгүй рүү тэмүүлнэ. Туркийн хил дээр Пана Панахи найруулагчийн нэгэн галзуу Иран гэр бүл Харгуй Зам-аар аялах зуураа одтой тэнгэр өөд тэмүүлнэ. Каннын наадмын “Шүүгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн Юхо Куосманен найруулагчийн Зургадугаар Бүхээгт суусан Финлянд бүсгүй өөрийгөө хайн, урт хугацааны турш галт тэргээр аялна. Хатуу хөл хорионд байсан бид найруулагч Кирилл Серебренниковын дотоод ертөнцөөр аялах гэсэн сонголтыг бүрэн ойлгоно. Тэр бидэнд Петровын томуу-г халдаах далд ухамсраар хөтлөх болно. Харин гайхамшигт авьяас Апичатпонг Веерасетакүл найруулагчийн Санагалзал (Каннын Шүүгчдийн нэрэмжит шагналт) үзэгчдэд ширэнгэн ойн чимээ, зүүдний ертөнц, нууцлаг шилжилтийг мэдрүүлнэ. 2021 онд дэлхий дахинд тулгараад байгаа тэмцэл өрнөсөөр. Одри Дивон найруулагчийн Венецийн “Алтан Арслан”-гийн эзэн Хөндөлт нь нийгмийн үндсэн тулгуур болсон хүний эрхийн асуудлыг сануулах юм. Харин Ронни Трокер найруулагчийн Хүний Хүчин Зүйлс бол хүний хийх сонголт, хязгаарлалтын талаар эргэцүүлэх боломжийг олгоно. Эли Граппе найруулагчийн Ольга бол Олимпын шилдэг тамирчны сонголтоор улс төрийн асуудлыг хөндөх бол Паял Кападия найруулагчийн Энэ шөнө би юу ч мэдэхгүй гэсэн хувийн асуудал, хайрын захиа нийгмийн нөхцөл байдлыг тусгах болно. Энэ бүтээл нь Каннын наадмын шилдэг баримтат киноны “Алтан Нүд” шагналын эзэн болсон юм.

    Бидний сонголт үзэгч та бүхэнд таалагдах болтугай, сайхан наадаарай.

    Улаанбаатар олон улсын кино наадмын хөтөлбөр боловсруулагчид

    Анн Дельсет ба Тибу Брак

    #УлаанбаатарКиноНаадам2021#UBIFF2021#UBIFF

    Back To Top