Skip to content

“Улаанбаатар” олон улсын кино наадамд тавтай морил!

Ulaanbaatar International Film Festival

Мэдээ

Гунигийн гурвалжин

ГУНИГИЙН ГУРВАЛЖИН Загварын ертөнцөд хөлөө олох бэрх даваа Карл, Яя хэмээх залуухан хосын харилцааг сорино. Тэрбээр оройгүй баячуул, Оросын олигарх; Британийн зэвсгийн наймаачид; Марксаас эшилж, хөлчүүрэх дуртай хөлгийн ахмад тэргүүтэй үл бүтэх этгээдээр дүүрсэн хөлөг онгоцны тансаг аялалд уригдана.

Сөүл руу буцсан нь

Сөүл руу буцсан нь Солонгост төрсөн боловч айлд өргүүлж, Францад өсөж торнисон, 25 настай Фредди хэмээх бүсгүй уг гаралтайгаа эргэн холбогдох эрмэлзэлд автаж, Өмнөд Солонгост анх удаагаа хөл тавина. Тэрээр барааг нь ч хараагүй шахам төрсөн эцэг эхээ хайх зуур…

ЦСР

ЦСР Зул сараас хэдхэн хоногийн өмнө, Маттиас Герман дахь ажлаасаа гарч, олон ястны өлгий болсон Трансильван дахь тосгондоо эгэн ирнэ. Төрсөн хүүгээ эмээд нь даатгаад өдий төдий удсан тэрбээр одоо л нэг хүүгийнхээ боловсролд анхаарч, учир битүүлэг айдсаас нь аврахаар…

‘“Улаанбаатар” олон улсын кино наадам “Олон улсын кино хөтөлбөр” хэсгийн үзвэрээс танилцуулж байна.

АЯНГА 1900 оны зун, Швейцарын өмнөд нутагт орших уулын хөндий. Сахил хүртэхээр зэхэж байсан 17 настай Элизабет, эгч нь зуурдаар нас барсан учир гэлэнмаа нарын сургуулийг орхин, таван жилийн тэртээ орхиж явсан төрсөн гэртээ эргэж ирнэ. Гэвч Элизабет нэгэнт балчир…

“ Улаанбаатар“ олон улсын кино наадам “Онцлох орон“ БНСУ-ын кино үзвэрээс танилцуулж байна.

ЦЭЭР Солонгос улсад хүүхдээ гурван долоо хоногтой болохоос нааш, оршуулгын будаалга цагаалгад очиж болохгүй хэмээх сүжиг бий ч, Вү-жин үүнд итгэдэггүй. Тэрбээр хуучин найз бүсгүй нь өөд болсон тухай зурвас аваад, эхнэрийнхээ ятгасныг ч тоолгүй оршуулгад очиж, гашуудлаа илэрхийлнэ. Мөнөөх…

Мэндчилгээ

УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН КИНО НААДМЫН УРАН САЙХНЫ УДИРДАГЧ Г.ЖИГЖИДСҮРЭНГИЙН МЭНДЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА.

Алькаррас

АЛЬКАРРАС Жилийн жилд Солегийн гэр бүл Испанийн Алькаррас хэмээх бяцган тосгон дахь цэцэрлэгтээ тарьж ургуулсан тоороо хурааж, зуныг өнгөрөөдөг аж. Гэвч гэр бүлийг нь албадан нүүлгэх болсноор энэ жилийн ургац нь сүүлийн ургац ч байж мэдэх аюул нүүрлэнэ. Газрын шинэ…

Улайсах өдрүүд

УЛАЙСАХ ӨДРҮҮД Эмрэ бол усны гачигдалд орсон, улс төрийн үймээнд автсан нэгэн жижиг хотод томилогдсон прокурор юм. Түүнийг анх эелдэг хүлээн авсан хотынхны харьцаа төвөгтэй болсоор, хүсээгүй хэдий ч хотын улс төрд хутгалдана. Эмрэ нутгийн сонины газрын эзэнтэй холбоотой болсноор…

Зурагт хуудас

2022 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын албан ёсны зурагт хуудсыг хүргэж буйдаа баяртай байна. Кино наадам маань Монгол Улсын кино урлагт тод мөр үлдээсэн шижир бүтээлүүдээс жил бүр нэгийг сонгон, наадмын өнгө төрхөө бүрдүүлдэг бөгөөд энэ жил бид нэрт…

ИО

ИО Хорвоо ертөнц гэдэг амьтны нүдэнд хачин жигтэй газар. Харцанд нь гуниг хурсан ИО нэрт илжиг энэхэн амьдралдаа хүний сайн, муутай учирч; зовлон жаргалыг амсаж; санаандгүй явтал аз нь эз, цөхрөл нь зол болон хувирдаг заяа тавилангаа хүлцэн явна. Гэлээ…

Амьд

АМЬД Бяцхан Салом охин Португалийн уулс дундах төрөлх тосгондоо зуны амралтаараа уламжлал ёсоор буцаж очдог. Амралт дөнгөж эхлэхэд түүний хайрт эмээ нь гэнэт нас барна. Эмээгийнх нь оршуулгын үеэр гэр бүлийн томчууд хоорондоо хэмлэлдэж байх зуур Салом охиныг шуламын увдист…

Хурмастын хөвгүүн

ХУРМАСТЫН ХӨВГҮҮН Үйл явдал: Загасчны хүү Адам Исламын шашны суннит урсгалын эрх мэдэл, хүчний төв болох Аль-Азхарын их сургуульд тэтгэлгээр суралцах санал хүлээн авна. Түүнийг Каир хотод ирсний дараахан тус их сургуулийн шашны удирдагч Их Имам гэнэт нас барж, Адам…