2025 оны ‘Улаанбаатар’ олон улсын кино наадам 10-р сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл, Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл хамтран 17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 2025 оны 10 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготойгоор энэ жил 17 дахь удаагаа зохиогдох юм.
Тус наадам нь Наадмын албан ёсны нээлтийн ёслол ба нээлтийн кино, “Хангарди” монгол киноны уралдаан, “Үзэхийн хязгаар” сонгодог бүтээлүүдийн үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны киноны үзвэр, “Залуу үзэгч” хөтөлбөр гэсэн үндсэн хэсгүүдтэйгээр үзэгчдэд хүрэх гэж байна.