skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn

‘“Улаанбаатар” олон улсын кино наадам “Олон улсын кино хөтөлбөр” хэсгийн үзвэрээс танилцуулж байна.

АЯНГА
1900 оны зун, Швейцарын өмнөд нутагт орших уулын хөндий. Сахил хүртэхээр зэхэж байсан 17 настай Элизабет, эгч нь зуурдаар нас барсан учир гэлэнмаа нарын сургуулийг орхин, таван жилийн тэртээ орхиж явсан төрсөн гэртээ эргэж ирнэ. Гэвч Элизабет нэгэнт балчир хүүхэд байхаа больж, нас биед хүрсэн байв. Тосгоны хатуу дүрэм журмаас халшрахын сацуу эгч нь яагаад өөд болсон нууцыг тайлахаар улайрсан тэрбээр шинэ зүйл туршиж үзэхээс ч буцахгүй.
Найруулагч: Кармен Жакье
Энэхүү бүтээл нь 2022 оны 9-р сарын 10-нд Торонтогийн олон улсын кино наадмын “Platform Prize” хөтөлбөрөөр нээлтээ хийсэн юм.
Back To Top