skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn

Зурагт хуудас

2022 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын албан ёсны зурагт хуудсыг хүргэж буйдаа баяртай байна.
Кино наадам маань Монгол Улсын кино урлагт тод мөр үлдээсэн шижир бүтээлүүдээс жил бүр нэгийг сонгон, наадмын өнгө төрхөө бүрдүүлдэг бөгөөд энэ жил бид нэрт найруулагч Бадрахын Сумхүүгийн 1975 онд бүтээсэн “Хань” уран сайхны кинонд хүндэтгэл үзүүлж буйдаа баяртай байна.
Энэ жилийн кино наадмын “Үзэхийн хязгаар” хэсгийг нээх “Хань” бүтээл нь шинэ, хуучин үзэл бодлын зөрчил нэгэн гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж буйг, хүний хань, эх хүний нинжин сэтгэлийг чадамгай харуулсан бүтээл юм. Б.Сумхүү найруулагч “Төөрсөөр төрөлдөө” (1966), “Моторын дуу” (1973), “Говь хянганд тулалдсан нь” (1981) зэрэг олон бүтээлээрээ үзэгч олны сэтгэлд хоногшиж, олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагнал хүртэж байсан билээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.ubiff.mn веб хуудсаас авна уу.
Back To Top