skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn

Авдраа уудал

“Улаанбаатар” олон улсын кино наадам нь кино уран бүтээлчдийн ур чадвар, бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Авдраа уудал” сургалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн “Авдраа уудал” сургалтыг “Туслах найруулагч гэж хэн бэ?” сэдвийн дор Франц улсын туслах найруулагч Энн Шапело удирдан явуулна. Өсвөр наснаасаа кино урлагт дурлаж, инди болон уран сайхны кино урлагийн салбарт хөл тавьсан тэрбээр энэ чиглэлээрээ мэргэшиж, санхүүжилт олоход ярвигтай киног хэрхэн уран сайхны өндөр түвшинд туурвих талаар арвин туршлага хуримтлуулжээ. Тэрээр туслах найруулагч болбоос зөвхөн цаг хугацаа, хуваарь төлөвлөх бус, уран сайхны мэдрэмжтэй, найруулагчийнхаа ертөнц, үзэл бодлыг ойлгодог байх нь чухал гэж үздэг аж.
Тэрээр “Meantime” (2022), “Carne” (2021), “Spell on You” (2021), “Trip to Santarem” (2021), “My Best Part” (2020), “Romance, X and Y” (2019) зэрэг бүрэн болон богино хэмжээний олон кинонд туслах найруулагчаар ажилласан туршлагаасаа монгол уран бүтээлчидтэй хуваалцана.
Сургалт 2022 оны 10 дугаар сарын 22-ны бямба гарагт 13:00 – 15:00 цагийн хооронд “Тэнгис” кино театрын 6-р танхимд болно.
Сургалтад 10 дугаар сарын 16-ны дотор дараах холбоосоор бүртгүүлнэ үү: https://forms.gle/LJowQiMkjJtbTxWR8
Back To Top