skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
  • Монгол хэл
  • English
  • “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2021 оны 10-р сарын 18-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Номадиа Пикчерс ХХК хамтран Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2021 оны 10-р сарын 18-24-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн нар ажиллаж байна.

    Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж, өдгөө 13 дахь удаагаа толилуулах гэж байна.

    2021 оны кино наадамд 2020-2021 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, ОХУ, Иран, Япон, Тайланд, Швейцарь, Энэтхэг, Финланд зэрэг 10 улсын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Локарно наадмын Зүүн Өмнөд Азийн бүсийн форум”, “Авдраа уудал” киноны уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тус тус зохион байгуулна.

    Кино сонирхогч, үзэгчид та бүхнийг “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам урьж байна.

    Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn хаягаар авна уу!

    Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хүлээн авна уу!

    Монголын Урлагийн Зөвлөл

    Хаяг: ЧД, 1-р хороо, Жуулчин гудамж,
    Дельта төв, 402 тоот
    Утас: 319017, 319015
    Цахим хаяг: arts@artscouncil.mn; info@ubiff.mn

    Цахим хуудас: www.artscouncil.mn; www.ubiff.mn;  www.facebook.com/UBIFF

    Back To Top