skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн /Соросын сан/-гийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх эрхэм зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.

МУЗ нь олон улсын болон үндэсний соёл урлагийн байгууллагатай бүтээлч хамтын ажиллагааг өрнүүлж, соёл урлагийн салбарт шинэлэг менежментийг нэвтрүүлэх, уран бүтээлчдийг дэмжих, соёлын өвийг хадгалан хамгаалах, урлагийн боловсролоор  дамжуулан хүүхэд залуусыг бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх болон нийгэм, хувь хүний хөгжилд соёл урлагийн гүйцэтгэх үүргийг таниулан сурталчлахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг.

МУЗ нь үйл ажиллагаагаараа дамжуулан жил бүр 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, гадаад дотоодын 80 гаруй соёл урлагийн байгууллагатай ажиллаж, 400 гаруй уран бүтээлчдийг хамруулж,16,000 гаруй хүнд хүрч ажилладаг.

МУЗ нь эрхэм зорилгынхоо хүрээнд Урлагийн хөтөлбөр, Олон нийтийн урлагийн боловсрол, Соёлын өв, Хөгжлийн гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

МУЗ нь “Улаанбаатар” олон улсын кино наадмын ерөнхий зохион байгуулагчаар жил бүр ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.artscouncil.mn хуудаснаас авна уу!

Back To Top