skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
  • Монгол хэл
  • English
  • “Хангарьд” Монгол киноны уралдаанд оролцохыг урьж байна!

    Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Номадиа Пикчерс ХХК хамтран Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг 2021 оны 10-р сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

    Монгол кино найруулагч, продюсерүүд Та бүхнийг УБОУКН-ын томоохон бүрэлдэхүүн болох “Хангарьд” Монгол киноны шилдэгүүдийг тодруулах уралдаанд бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

    Уралдаанд УРАН САЙХНЫ КИНО төрөлд кино бүтээл хүлээж авна. Бүтээл нь 2020 оны 10-р сараас 2021 оны 9-р сарын хооронд бүтээгдсэн, Монголын уран сайхны, бүрэн хэмжээний кино бүтээл байна.

    Уралдаанд ирүүлсэн кино бүтээлүүдээс дараах байруудыг шалгаруулж, “Хангарьд” цом, мөнгөн шагнал, УБОУКН-ын албан ёсны хөтөлбөрт багтан, киногоо толилуулах эрхийг олгоно. Үүнд:

    • Шилдэг уран сайхны кино
    • Шилдэг найруулагч
    • Шилдэг зохиол
    • Шилдэг продюсер (Nomadia pictures ХХК-ийн нэрэмжит шагнал)
    Уралдаанд оролцуулах кинонд тавигдах шаагдлага:
    • Монголын кино урлагийн салбарын өнөөгийн хөгжилд хувь нэмэр оруулсан, урлаг, уран сайхан болон дуу дүрсний хувьд өндөр чанартай бүтээл байна.
    • Кино нь 2020 оны 10-р сараас 2021 оны 9-р сарын хооронд бүтээгдсэн, Монголын болон Монгол-гадаадын хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кино байна.
    • Англи хадмал орчуулгатай байх

    Киног Монголын болон олон улсын шүүгчдэд үзүүлж, шалгаруулах зорилгоор Vimeo.com болон бусад интернет платформд байршуулсан байна.

    Сонгон шалгаруулалт:
    • Сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Соёл Урлагийн Газар болон Наадмын уран сайхны удирдагч, олон улсын уран сайхны удирдагч, хөтөлбөр боловсруулагч, зөвлөхүүдээс бүрдэх баг гүйцэтгэнэ.
    • Уралдааны эцсийн дүнг 2021 оны 10-р сарын 8-ны өдөр уран бүтээлчид утсаар мэдэгдэнэ.
    Уралдаанд кино бүтээлээ хэрхэн бүртгүүлэх вэ?
    • Уран бүтээлч нь уралдааны өргөдлийг маягтыг 2021 оны 10-р сарын 1-ний өдрийн дотор бөглөнө үү.
    • Өргөдлийн маягт болон маягтын дагуу бүрдүүлэх материалаас үндэслэн бүртгэл баталгаажин, бүтээлийг сонгон шалгаруулалтанд оролцуулна.

    Уралдааны эцсийн дүнг 2021 оны 10-р сарын 8-ны өдөр уран бүтээлчид утсаар мэдэгдэнэ.

    Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

    Монголын Урлагийн Зөвлөл
    Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж,
    Дельта төвийн 4 давхар, 402 тоот
    Утас: 319017, 319015

    Уралдааны өргөдлийн маягтыг баруун талд байгаа линкээр орж бөглөнө үү!

    Back To Top