skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
  • Монгол хэл
  • English
  • Гунигийн гурвалжин

    ГУНИГИЙН ГУРВАЛЖИН
    Загварын ертөнцөд хөлөө олох бэрх даваа Карл, Яя хэмээх залуухан хосын харилцааг сорино. Тэрбээр оройгүй баячуул, Оросын олигарх; Британийн зэвсгийн наймаачид; Марксаас эшилж, хөлчүүрэх дуртай хөлгийн ахмад тэргүүтэй үл бүтэх этгээдээр дүүрсэн хөлөг онгоцны тансаг аялалд уригдана. Анхандаа бүгд л хамт зургаа татуулж, Инстаграмдаа тавим санагдана. Гэтэл хөлөг онгоц далайн шуурганд өртөж, амь гарагсад эзгүй цөлд хаягдана. Загас барихыг мэддэг цор ганц хүн нь цэвэрлэгч байж таарснаар зорчигчдын зэрэг зиндаа, эрх мэдэл орвонгоороо эргэнэ.
    Найруулагч: Рубен Эстлунд
    Швед, Герман, Франц, Их Британи
    Шагнал: 2022 оны Каннын ОУКН-ын “Алтан далдуу мод” шагнал
    Back To Top