skip to Main Content
+976-11-319017 info@ubiff.mn
  • Монгол хэл
  • English
  • “Авдраа уудал” кино зураачийн ур чадварыг дээшлүүлэх сургалт

    “Улаанбаатар” олон улсын кино наадам нь кино уран бүтээлчдийн ур чадвар, бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Авдраа уудал” сургалтын хэсэгтэй билээ.

    Энэ жилийн “Авдраа уудал” сургалтыг “Кино зураачийн ур чадварыг дээшлүүлэх” сэдвийн дор Германы Бабелсбергийн Кино Урлагийн Их Сургуулийн кино зургийн танхимын эрхлэгч Д.Ариунсайхан удирдан явуулна.

    Д.Ариунсайхан нь олон улсын нэр хүндтэй 30 гаруй найруулагч нартай хамтран ажилласан бөгөөд Германы Урлагийн Академийн “Шилдэг Телевизийн Бүтээл”, Хахенбургийн Кино Наадмын “Алтан Арслан”, Чикагогийн Олон Улсын Хүүхдийн Кино Наадмын “Best of Fest” шагналыг тус тус хүртэж байжээ. Одоо тэрээр Netflix -ийн шинэ кинонд ерөнхий зураачаар ажиллаж байна.

    Сургалтын хөтөлбөр:

    · ХБНГУ-д кино зураачийн ажиллах зарчим

    · Арт Департаментын зохион байгуулалт

    · Кино зураачийн ажлын онцлог, анхаарах зүйлс

    Сургалт 2021 оны 10-р сарын 21-23-ний өдрүүдэд 14:00 – 17:00 цагийн хооронд “Улаан Гэр” бүтээлч орон зайд болно.

    Сургалтад бүртгүүлэх холбоос: https://forms.gle/inL5UCaJWnMBTprg9

    #УлаанбаатарКиноНаадам2021
    #UBIFF2021

    Back To Top